top of page
viber_image_2026-07-06_17-26-08-742.jpg

Өвлөх эрхийн гэрчилгээ олгох

Өвлөх эрхийн гэрчилгээг өв нээгдсэн газрын нотариат өв нээгдсэнээс хойш 1 жилийн дараа олгоно. Өв нээгдсэн өдөр гэдэг нь өвлүүлэгчийг нас барсан өдрийг хэлэх ба зарим тохиолдолд өв нээгдсэнээс хойш 1 жилийн дотор өвлөх эрхийн гэрчилгээ олгож болохыг хуулиар зөвшөөрсөн байдаг. Харин энэ нь тухайн нотариатчийн эрх хэмжээний хүрээнд нотлох баримтад үндэслэн хэрэгждэг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа юм. Өв нээгдсэн газрын нотариат гэдэгт өвлүүлэгчийн хамгийн сүүлд оршин сууж байсан аймаг, сум, нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй нотариатчийг ойлгоно. Өв залгамжлалын эрх зүйн зохицуулалт нь Иргэний хууль болон Нотариатын тухай хуульд заасан нарийн процессыг дамжин хэрэгждэг бөгөөд Үндсэн хуульд заасан иргэний өвлүүлэх үндсэн эрхийн хэрэгжилтийн механизм юм. Энэ үйл ажиллагааг мэргэжлийн нотариатч нар хууль эрх зүйн мэдлэг чадвар, олон жилийн туршлага, хуульч хүний дотоод итгэл үнэмшлээр хэрэгжүүлдэг. Өв залгамжлалын чиглэлээр мэргэшсэн Нотариатч нарын тусламжтайгаар өвлүүлэх, өвлөх эрхээ хэрэгжүүлэх нь Таны эрх, хууль ёсны ашиг сонирхол хууль, шүүхийн өмнө баталгаатай хангагдаж чадах эсэхийг тодорхойлогч гол нөхцөл юм.

viber_image_2026-07-06_17-02-55-336.jpg

Хуульд зааснаар өвлөх гэдэг нь нас барагч гэрээслэл үлдээгүй тохиолдолд түүний өв хөрөнгийг хэнд, хэрхэн өвлүүлэх тухай хуулиар тогтоосон журам юм. Монгол Улсын Иргэний хуулийн 520 дугаар зүйлд нас барагчийн гэр бүл, төрөл садангийн хүмүүс буюу нийт хууль ёсны өвлөгч нарын дарааллыг хуульчилж өгсөн бол 528 дугаар зүйлд өвлөгч нарын өв хүлээн авах журмын нарийвчлан тогтоож өгсөн. Нас барагчийг нас барахаас өмнө түүнтэй хамт амьдарч байсан өвлөгчдийг хамт амьдарч байгаагүй өвлөгчдөөс ялгаж, өөр өөр журам тогтоож өгсөн. Энэ нь нас барагчийг хэн нь илүү асарсан болох, хөрөнгө бүтээхэд үзүүлсэн оролцоо дэмжлэг зэрэгт үндэслэн шинжтэй буюу хамт амьдарч байсан өвлөгчид татгалзсанаас бусад тохиолдолд өвийг хүлээн авсанд тооцдог бол хамт амьдарч байгаагүй өвлөгчдийг заавал хүсэлт гаргаж байж өвлөх эрхээ хэрэгжүүлэхийг үүрэг болгодог байна. Хэрэв та хуульд зааснаар өвлөхтэй холбоотой хууль, эрх зүйн зөвлөгөө авах, өвлөх эрхийн гэрчилгээ бичүүлэн авах хүсэлттэй байгаа бол бидэнтэй холбогдоорой.

Хуульд зааснаар өвлөх

Гэрээслэлээр өвлөх

Гэрээслэлээр өвлөх нь нас барагч өөрийн эд хөрөнгөө хэнд, хэдий хэмжээгээр өвлүүлэн үлдээхээ өөрийн хүслээрээ шийдэж байгааг гэрчилж буй нотариатын үйлдэл юм. Гэрээслэл үйлдэх нь өв залгамжлалын асуудлыг урьдчилан тодорхой болгож, ирээдүйд үүсч болзошгүй маргаанаас урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Хүчин төгөлдөр гэрээслэл нь өвлүүлэгчийн хүсэл зоригийг хуульд нийцүүлэн хэрэгжүүлэх үндэслэл болдог. Манай нотариатын үйлчилгээ нь гэрээслэл үйлдэхтэй холбоотой хууль, эрх зүйн зөвлөгөө өгөх, баримт бичгийг хуульд нийцүүлэн боловсруулах, гэрээслэлийг баталгаажуулах үйлчилгээг мэргэжлийн түвшинд үзүүлдэг. Бид үйлчлүүлэгчийн мэдээллийн нууцлалыг чанд хадгалж, хууль тогтоомжийн шаардлагыг бүрэн ханган ажилладаг. Та гэрээслэл үйлдүүлэхтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авах, цаг захиалах бол бидэнтэй холбогдоно уу.

bottom of page