
Өрнөдийн орнуудад насанд хүрсэн хүн бүр эд хөрөнгө, банкны данс, заримдаа бүр хайртай тэжээвэр амьтнаа ч хэнд үлдээхээ гэрээслэлдээ тодорхой бичиж, нотариатаар баталгаажуулах нь хэвийн үзэгдэл. Гэтэл Монгол Улсад "гэрээслэл" гэдэг үг нь ихэнхдээ бараан сэдэв, эсвэл зөвхөн кинон дээр л гардаг "тэрбумтнуудын асуудал" мэт санагддаг. Нигүүлсэнгүй бөгөөд ухаалаг алхам байж болох "гэрээслэл" яагаад манай нийгэмд нутагшиж чадахгүй, иргэд үүнээс цааргалсаар байна вэ?

Хүн бүр амьдралынхаа туршид хөдөлмөрлөн цуглуулсан эд хөрөнгө, хуримтлуулсан баялагтаа эзэн нь байж, насан эцэслэснийхээ дараа тэдгээрийг хэн, хэрхэн өвлөн аваасай гэж хүсэж байгаагаа шийдвэрлэх эрхтэй. Энэхүү хүсэл зоригоо хуулийн дагуу баталгаажуулж буй хэлбэрийг гэрээслэл гэж нэрлэдэг.

Хүн төрөлхтний түүхэнд өөрийн бүтээсэн материаллаг болон оюуны өв соёлыг дараагийн үедээ хэрхэн өвлүүлэх вэ гэдэг асуудал үргэлж нийгмийн харилцааны төвд байсаар ирсэн. Англи хэлний Testament, латин хэлний Testamentum хэмээх барууны рационал ойлголтыг Монголчууд яагаад "Гэрээслэл" хэмээн хэл шинжлэл, сэтгэлгээний хувьд өвөрмөцөөр буулгасан бэ? Үүний цаад шинжлэх ухааны үндэслэл, эрх зүйн логикийг шинжлэн үзвэл сонирхолтой дүр зураг харагдана.

Гэрээслэл бичих нь амьдралын нэгэн чухал үйл явдал бөгөөд ирээдүйд үлдээх хамгийн үнэтэй баримт бичиг болдог. Гэвч энэ үйл явц нь олон хүний хувьд сэтгэл зүйн хүндрэл, айдас дагуулдаг.

Inheritance Law is the area of law that deals with how a person’s assets, property and responsibilities are passed on after they die.

Өв залгамжлалын хамгийн том асуудал нь хөрөнгө биш юм. Харин хүмүүсийн дотор нуугдаж байдаг шунал, гомдол, шударга бус мэдрэмж юм.